Zesen logo
₮ 0.00

Terms and Conditions / Үйлчилгээний нөхцөл

    НЭГ. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

  • 1.1 Zesen Delivery онлайн захиалга, хүргэлтийн үйлчилгээ (цаашид “Үйлчилгээ” гэх) нь “Гастро Экспресс” ХХК-ын (цаашид “Компани” гэх) албан ёсны вэб сайт, мобайл аппликейшнаар дамжуулан захиалгын системд бүртгэлтэй, гэрээт түнш ресторануудын (цаашид “Түнш ресторан” гэх) хоол, бүтээгдэхүүнийг бүртгэлтэй хэрэглэгч нарт (Цаашид “Хэрэглэгч” гэх) хүргэх захиалгын нэгдсэн систем юм.
  • 1.2 Zesen Delivery үйлчилгээний вэб сайт, мобайл аппликейшн, түүний барааны тэмдэгт зэрэг нь “Гастро Экспресс” ХХК-ын өмч бөгөөд бүх эрх хуулиар хамгаалагдсан болно.
  • 1.3 Монгол улсын Иргэний тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжийн дагуу Үйлчилгээний нэр, лого, таних тэмдэг, дүрст тэмдэгийг “Гастро Экспресс” ХХК-ын албан ёсны зөвшөөрөлгүй хуулбарлах, хуулах, олшруулах, адилтган дуурайх болон бусад зорилгоор ашиглах зэрэг үйлдэл хориотой болно.
  • 1.4 Zesen Delivery үйлчилгээний түнш ресторануудын борлуулж буй бүтээгдэхүүн, хоол үйлчилгээний бараа тэмдэгт нь тухайн рестораныг төлөөлөх хуулийн этгээд эсвэл үйлдвэрлэгчийн өмч байна.
  • 1.5 Энэхүү үйлчилгээний нөхцөл нь www.gastrodelivery.mn, Zesen Delivery мобайл аппликейшнаар дамжуулан хэрэглэгчид хүргэж буй хоол, бүтээгдэхүүний захиалга, худалдан авалт, бэлтгэл, хүргэх болон хүлээлцэх явц, үүсэх төлбөр тооцоо, дагалдах үр дагавартай холбогдуулан Компани болон хэрэглэгчийн хооронд үүсэх аливаа харилцааг зохицуулна.

    ХОЁР. ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

  • 2.1 Хэрэглэгч энэхүү үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсаны үндсэн дээр онлайн захиалга өгөх, хүргэлтийн үйлчилгээнд хамрагдах эрхтэй болно.
  • 2.2 Хэрэглэгч өөрийн илгээсэн захиалга нь баталгаажсан тохиолдолд тухайн захиалгаа тодорхойлсон хугацаанд бүрэн хүлээн авах, Компаниас хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
  • 2.3 Хэрэглэгч системд бүртгэлтэй түнш ресторан, тэдгээрийн бүтээгдэхүүн, хоол үйлчилгээ болон хүргэлтийн бүсэд хамаарах байршил, хүргэлтийн төрлийг өөрийн сонирхол, хэрэгцээнд нийцүүлэн сонгох эрхтэй.
  • 2.4 Хэрэглэгчийн захиалга нэр төрлийн хувьд зөрүүтэй, хоол, бүтээгдэхүүн нь эрүүл ахуй, чанарын хувьд илтэд шаардлага хангахгүй, сав, баглаа, боодол задарсан, гэмтсэн тохиолдолд тухайн захиалгыг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
  • 2.5 Хэрэглэгч бүртгэл үүсгэх, захиалга илгээх явцад оруулсан хувийн мэдээллээ Zesen Delivery үйлчилгээний мэдээлэл дамжуулах, маркетинг, зар сурталчилгаа, идэвхижүүлэлтийн, хөнгөлөлт, урамшууллын хөтөлбөрийн зар мэдээ зэрэг холбогдох үйл ажиллагаанаас бусад зорилгоор ашиглахгүй байх, гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй нууцлалыг хадгалахыг Компаниас шаардах эрхтэй.
  • 2.6 Хэрэглэгч мобайл аппликейшн, вэб сайт болон оператороор дамжуулан Үйлчилгээний талаар санал хүсэлтээ илэрхийлэх, гомдол мэдүүлэх эрхтэй байна.
  • 2.7 Хэрэглэгч захиалгаа өөрчлөх, буцаах, цуцлах боломжгүй тул сонголтоо сайтар нягтлан, илгээхийн өмнө шалгах үүрэгтэй.
  • 2.8 Хэрэглэгч захиалгаа илгээхдээ мэдээллээ алдаатай, буруу оруулсан, эсвэл хүргэлт очих үед тухайн байршилдаа байгаагүй, төлөөлөх этгээдгүй зэрэг шалтгаанаас үүдэн бүтээгдэхүүний хадгалалтын горим, чанар алдагдах, хүргэлт цуцлагдах тохиолдолд үүсэх хариуцлагыг өөрөө хүлээх үүрэгтэй.
  • 2.9 Хэрэглэгч өөрийн захиалгын бүрэн бүтэн байдал, тоо ширхэг зэргийг шалгаж, хүлээн авах үүрэгтэй.
  • 2.10 Хэрэглэгч захиалгаа өөрийн биеэр хүлээн авах боломжгүй бол төлөөлөх хүндээ захиалгын талаар холбогдох мэдээллээ дамжуулсан байх үүрэгтэй бөгөөд дээрхи тохиолдлыг захиалгыг хэрэглэгчид хүлээлгэн өгч буйтай адилтган үзэх нөхцөлд тооцно.
  • 2.11 Хэрэглэгч захиалгыг хүлээн авалгүй хүргэлтийн ажилтанг 10 минутаас удаан хугацаагаар хүлээлгэсэн тохиолдолд Компанийн зүгээс тус хүргэлтийг цуцлах хүртэлх арга хэмжээг авах бөгөөд хүргэлт цуцлагдсанаас үүдэх аливаа зардлыг Хэрэглэгч хариуцах үүрэгтэй.
  • 2.12 Хэрэглэгч Үйлчилгээний мобайл аппликейшн, вэб сайтад нэвтрэх нууц үг, баталгаажуулах цахим шуудангийн эрх, эсвэл үүрэн утасны дугаараа бусдад дамжуулахгүй байх, учирч болзошгүй аливаа эрсдэл урьдчилан сэргийлэх үүрэгтэй.
  • 2.13 Хэрэглэгчийн хувийн мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг тухайн хэрэглэгч бүрэн хариуцах бөгөөд буруу, зөрүүтэй мэдээллээс үүдэн үүсч болзошгүй аливаа эрсдэл (эрх бүхий байгууллага, гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагыг хамруулан), хохирлыг мөн адил хариуцах үүрэг хүлээнэ.

    ГУРАВ. КОМПАНИЙН ЭРХ, ҮҮРЭГ

  • 3.1 Компани нь энэхүү үйлчилгээний нөхцлийн дагуу хэрэглэгчээс хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, түнш рестораныг төлөөлөн захиалгын төлбөр, хүргэлтийн үйлчилгээний төлбөрийг хэрэглэгчээс нэхэмжлэх, хүлээн авах эрхтэй.
  • 3.2 Компани нь вэб сайт болон мобайл аппликейшны бүртгэл, үйл ажиллагаанд зориулан хэрэглэгчийн зарим хувийн мэдээллийг лавлах, бүртгэн хүлээн авах, хадгалах эрхтэй байна.
  • 3.3 Компани нь энэхүү үйлчилгээний нөхцлийн дагуу хүлээх үүрэг, хариуцлагаа бүхэлд нь болон хэсэгчлэн гуравдагч этгээдэд шилжүүлэх эрхтэй байх бөгөөд энэ тохиолдолд хэрэглэгчид заавал мэдэгдэх үүрэг хүлээхгүй байж болно.
  • 3.4 Компани нь захиалга хүргэлтийн үйлчилгээний үйл ажиллагааны хүрээнд хэрэглэгчийн бүртгэлтэй нэр, утасны дугаар, хаяг зэрэг мэдээллийг гэрээт хүргэлтийн ажилтан болон түнш ресторанд дамжуулах эрхтэй.
  • 3.5 Компани өөрийн болон түнш рестораны бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг үнэлэх, сайжруулах зорилготойгоор хэрэглэгчээс үнэлгээ авах, нийт хэрэглэгч нарын дунд болон түүвэр байдлаар судалгаа явуулах эрхтэй байна.
  • 3.6 Компани нь өөрийн хүргэлтийн ажилтны хөдөлмөрийн харилцаанд хамааралгүй бусад хувь хүнээс шалтгаалах зөрчил, хууль бус болон ёс зүйгүй аливаа үйлдэлд хариуцлага хүлээхгүй байх эрхтэй.
  • 3.7 Компани нь хүргэлтийн үйлчилгээний үнийг хоорондын зай болон бусад хүчин зүйлээс хамааран тогтоох, шинэчлэх, өөрчлөх эрхтэй.
  • 3.8 Компани нь системд бүртгэлтэй хэрэглэгч үйлчилгээний нөхцлийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хуурамч захиалга ирүүлсэн, төлбөрийн хариуцлагаа бүрэн биелүүлээгүй, хууль бус болон ёс зүйгүй үйлдэл гаргасан тохиолдолд тухайн хэрэглэгчийн эрхийг түр болон бүрмөсөн хязгаарлах эрхтэй.
  • 3.9 Компани нь аливаа давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсанаас бусад тохиолдолд мобайл аппликейшн, вэб сайтын аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хангах, хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг хариуцах үүрэгтэй.
  • 3.10 Компани нь хэрэглэгчийн захиалгыг системээр дамжуулан хүлээн авч, түнш ресторанд илгээн, баталгаажуулах болон явцын талаар хэрэглэгчид хариу мэдэгдэх үүрэгтэй.
  • 3.11 Компани нь хэрэглэгчид түнш ресторануудын бүтээгдэхүүн, хоол үйлчилгээнээс сонгон захиалахад шаардлагатай үнэ болон бусад мэдээллийг нээлттэй, ойлгомжтой байдлаар харуулах үүрэгтэй.
  • 3.12 Компани нь хэрэглэгчийн захиалгыг өөрийн болон гэрээт хүргэлтийн ажилтнаар дамжуулан шуурхай, найдвартай хүргэх үүрэгтэй.
  • 3.13 Компани нь хэрэглэгчийн захиалгыг хүргэх явцад өөрийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан үүссэн үйлчилгээний доголдол, алдаа, стандарт, горимын зөрчилдөө хариуцлага хүлээх үүрэгтэй.
  • 3.14 Компанийн хүргэлтийн ажилтны эсвэл түнш рестораны буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан захиалга солигдсон, чанарын шаардлага илтэд хангахгүй хоол, бүтээгдэхүүн хүргэгдсэн тохиолдолд хэрэглэгчийг төлбөрийн хариуцлагаас бүрэн чөлөөлж, тухайн захиалгыг буцаана.
  • 3.15 Хэрэглэгч хувийн мэдээлэл, аюулгүй байдлаа хамгаалах үүднээс хүлээж буй үүргээ бүрэн биелүүлээгүй, өөрийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан аливаа эрсдэл учирсан тохиолдолд үүсэх үр дагавар, хохирлыг Компани хариуцахгүй.

    ДӨРӨВ. ЗАХИАЛГА ИЛГЭЭХ, БАТАЛГААЖУУЛАХ НӨХЦӨЛ

  • 4.1 Хэрэглэгч Zesen Delivery үйлчилгээний мобайл аппликейшн, вэб сайтад нэвтэрч, дурын түнш ресторануудын бүтээгдэхүүн, үйлчилгээнээс сонгон захиалгаа илгээх боломжтой.
  • 4.2 Хэрэглэгч өөрийн сонгосон хоол, бүтээгдэхүүнийг цахим сагс ашиглан захиалгаа илгээх ба нэг түнш ресторанаас нэг сагс үүсгэх боломжтой байна.
  • 4.3 Хэрэглэгч захиалгаа илгээснээр холбогдох төлбөрийг үл маргах журмаар төлөх үүрэг хүлээнэ.
  • 4.4 Хэрэглэгчийн захиалга бүр давтагдашгүй дугаартай байх бөгөөд тухайн захиалгын мэдээлэл хэрэглэгчийн бүртгэл болон системд түүх байдлаар хадгалагдана.
  • 4.5 Хэрэглэгчийн захиалга цахим системээр дамжин түнш ресторанд илгээгдэн, хүлээн авсанаар тухайн захиалга баталгаажина.
  • 4.6 Түнш ресторан захиалгыг баталгаажуулсан цагаас эхлэн захиалга, хүргэлтийн үйлчилгээний хугацааг тооцно.
  • 4.7 Түнш ресторан зайлшгүй нөхцөл байдлаас шалтгаалан хэрэглэгчийн захиалгыг хүлээн авах боломжгүй тохиолдолд тухайн захиалгыг цуцлагдсанд тооцож, хэрэглэгчид хариу мэдэгдэнэ.
  • 4.8 Түнш рестораны үйл ажиллагаанаас шалтгаалан хэрэглэгчийн захиалга баталгаажих боломжгүй тохиолдолд Компани аливаа хариуцлага хүлээхгүй.
  • 4.9 Хэрэв хэрэглэгч захиалгын төлбөрөө цахим төлбөр тооцооны хэрэгсэл ашиглан урьдчилан төлсөний дараа тухайн захиалга баталгаажих боломжгүй талаар мэдэгдсэн тохиолдолд төлбөрийг 100% буцаан олгоно.
  • 4.10 Захиалга баталгаажаагүй тохиолдолд хэрэглэгч дахин захиалга үүсгэх шаардлагатай.
  • 4.11 Түнш рестораны зүгээс захиалгыг баталгаажсан даруйд энэ талаар хэрэглэгчид мэдэгдэнэ.
  • 4.12 Захиалга баталгаажсан тухай мэдэгдэл нь хэрэглэгчийн сонгосон хоол, бүтээгдэхүүн бэлтгэгдэж эхэлсэнг илэрхийлэх бөгөөд захиалгыг цуцлах, өөрчлөх боломжгүй болно.

    ТАВ. ХҮРГЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

  • 5.1 Zesen Delivery үйлчилгээ нь ердийн хүргэлт, хэрэглэгчийн захиалсан цагт хүргэх хүргэлт болон хэрэглэгч өөрөө очиж авах боломжтой захиалгын сонголттой байна.
  • 5.2 Ердийн хүргэлтийн үйлчилгээ нь байршил, захиалгын онцлог, оргил ачааллын цагаас хамааран 30-90 минутанд багтан хүргэнэ.
  • 5.3 Хэрэглэгчийн захиалсан цагт хүргэх үйлчилгээнд 120 минут болон түүнээс дээш хугацааны дараа хүрэх захиалгыг хамруулан ойлгоно.
  • 5.4 Шуурхай болон хэрэглэгчийн захиалсан цагт хүргэх хүргэлтийн үйлчилгээний төлбөр нь түнш рестораны байршилаас 3 (гурав) километр хүртэлх зайнд 3’000₮ (гурван мянган төгрөг), 3 (гурав) километрээс хол зайнд километр тутамд 1’000₮ (нэг мянган төгрөг) байна.
  • 5.5 Хэрэглэгч захиалгаа хүргүүлэхгүй буюу түнш ресторанаас өөрөө очиж авах захиалга нэмэлт төлбөргүй байна.
  • 5.6 Хүргэлтийн үйлчилгээний төлбөр нь захиалгын үнийн дүн дээр нэмэлтээр тооцогдох бөгөөд хэрэглэгчийн хаяг болон сонгосон түнш рестораны байршил хоорондын зайнаас хамааран харилцан адилгүй үнэлгээтэй байна.
  • 5.7 Хүргэлтийн хугацаа нь хэрэглэгчийн сонгосон түнш рестораны байршил, бүтээгдэхүүний бэлтгэх хугацаа болон хүргэх явцын хугацааны нийлбэр байх тул захиалгын онцлогоос хамааран харилцан адилгүй байна.
  • 5.8 Хэрэглэгч захиалгаа Zesen Delivery үйлчилгээний хүргэлтийн бүсэд багтсан өөрийн байршил болон сонгосон албан ёсны хаягт хүргүүлэх боломжтой.
  • 5.9 Zesen Delivery хүргэлтийн үйлчилгээ нь дараах холбоос бүхий газрын зурагт харуулсан улбар шар өнгийн дэвсгэр бүхий үндсэн бүсээр хязгаарлагдаж байгаа болно.
  • 5.10 Хэрэглэгч өөрийн захиалгаа шуурхай, найдвартай хүргүүлэх үүднээс хаягийн мэдээллээ үнэн зөв, тодорхой, бүрэн гүйцэт оруулах шаардлагатай.
  • 5.11 Компани нь мобайл аппликейшн болон вэб сайтаар дамжуулан захиалгын хүргэлтийн хугацааг таамаглан харуулах боловч урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдал буюу түнш ресторан болон автозамын ачааллаас шалтгаалан бодит зарцуулагдах хугацаанаас зөрүүтэй байж болзошгүй.
  • 5.12 Zesen Delivery үйлчилгээ нь хэрэглэгчийн хүлээлтийг тодорхой болгох зорилготойгоор захиалгын явцын төлөв болон хүргэлтийн явцыг харах техникийн боломжоор хангана.

    ЗУРГАА. ТӨЛБӨР ТООЦООНЫ НӨХЦӨЛ

  • 6.1 Zesen Delivery үйлчилгээ нь хэрэглэгч нартаа Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй түгээмэл банкнуудын цахим төлбөр тооцооны хэрэгсэл болон бэлэн бус төлбөрийн хэлбэрийн боломжуудыг бүрдүүлсэн байна.
  • 6.2 Хэрэглэгч үйлчилгээний төлбөрөө цахим төлбөр тооцооны боломжуудыг ашиглан урьдчилан, эсвэл захиалгаа хүлээн авах үедээ банкны карт ашиглан төлөх боломжтой.
  • 6.3 Хэрэглэгчийн захиалгын мөнгөн дүн болон хүргэлтийн үйлчилгээний төлбөр тухайн захиалгыг баталгаажуулахын өмнө ойлгомжтой байдлаар харагдах бөгөөд төлбөрийн баримтыг хэвлэмэл хэлбэрээр хүлээлгэн өгөх ба хэрэглэгчийн сонголтын дагуу цахим шуудан эсвэл утасны дугаараар дамжуулан илгээж болно.
  • 6.4 Компанийн зүгээс хэрэглэгчид захиалгын төлбөрөө урьдчилан төлөхийг зөвлөх ба зарим тохиолдолд дагалдах урамшуулал, хөнгөлөлт зэргийг санал болгоно.
  • 6.5 Хэрэглэгч захиалгын төлбөрөө цахим төлбөр тооцооны хэрэгсэл ашиглан төлөх тохиолдолд гүйлгээний утганд үйлчилгээнд бүртгэлтэй утасны дугаар болон захиалгын дугаарыг бичиж оруулах шаардлагатай.
  • 6.6 Хэрэглэгч төлбөр тооцооны аль ч хэлбэрийг сонгон үйлчлүүлсэн тохиолдолд гүйлгээний дүнг шалган, нягтлах үүрэгтэй бөгөөд илүү төлөлт, шилжүүлэгтэй хамааралтай санал, хүсэлтээ зөвхөн оператортой холбогдон мэдээллэж, шийдвэрлүүлнэ.
  • 6.7 Хэрэглэгч захиалгаа хүлээн авах үедээ бэлэн бус төлбөр тооцооны хэрэгсэл буюу банкны карт ашиглан төлбөр төлөх тохиолдолд гүйлгээний нууц дугаар зэрэг мэдээллээ хамгаалах, нууцлах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүйгээс үүдэн аливаа эрсдэл учрах тохиолдолд Компани хариуцахгүй.
  • 6.8 Zesen Delivery үйлчилгээ нь гэрээт байгууллагын хамтын ажиллагаанаас бусад аливаа тохиолдолд дараа төлбөрт нөхцлийг зөвшөөрөхгүй бөгөөд хэрэглэгч холбогдох төлбөрийн захиалгаа хүлээн авах үедээ бүрэн төлсөн байх үүрэгтэй.
  • 6.9 Zesen Delivery үйлчилгээ нь бэлэн төлбөр тооцооны хэлбэрийг дэмжихгүй бөгөөд хэрэглэгч хүргэлтийн ажилтанд бэлэн мөнгөөр төлбөрөө төлсөнөөс үүдэн тухайн төлбөртэй холбоотой маргаан үүссэн, гүйлгээ хийсэн тохиолдолд хэрэглэгч хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд Компани ямарваа төлбөрийн баримт олгохгүй болно.
  • 6.10 Компани өөрийн болон түнш рестораны үйл ажиллагаанаас шалтгаалан цуцлагдсан захиалгын холбогдох төлбөрийн буцаалтыг 24 цагийн дотор хэрэглэгчийн дансанд шилжүүлнэ.
  • 6.11 Хэрэглэгч өөрийн санамсаргүй болон буруутай үйлдлээс шалтгаалан илүү төлбөр шилжүүлсэн тохиолдолд компани 72 цагийн дотор хэрэглэгчийн дансанд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд шаардлагатай тохиолдолд тухайн дүнд хамаарах банкны гүйлгээний шимтгэлийг суутгах эрхтэй байна.
  • 6.12 Төлбөрийн буцаалт аливаа давагдашгүй хүчин зүйл, банкны системийн алдаа, хязгаарлалт, техникийн саатал болон цагийн хуваарь, нийтээр амрах өдөр зэргээс шалтгаалан хугацаа хэтэрсэн тохиолдолд Компани хариуцлага хүлээхгүй болно.
  • 6.13 Хэрэглэгч захиалгын төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлөх үүрэгтэй.

    ДОЛОО. ЗАХИАЛГА ӨӨРЧЛӨХ, БУЦААХ, ЦУЦЛАХ НӨХЦӨЛ

  • 7.1 Хэрэглэгч илгээсэн захиалгаа дараах нөхцөлөөс бусад тохиолдолд өөрчлөх, цуцлах боломжгүй байна.
  • 7.2 Хэрэглэгчийн илгээсэн захиалгыг түнш ресторан баталгаажуулах боломжгүй тухай хариу мэдэгдсэн тохиолдолд тухайн захиалга автоматаар цуцлагдана.
  • 7.3 Хэрэглэгчийн захиалгыг түнш ресторан баталгаажуулаагүй тохиолдолд хэрэглэгч захиалгаа өөрчлөн, шинээр үүсгэж, дахин захиалга өгөх боломжтой.
  • 7.4 Хэрэглэгч шалтгаангүйгээр захиалгаа аваагүй тохиолдолдтухайн хэрэглэгчин дахин захиалах эрхийг Компани түдгэлзүүлэх эрхтэй.
  • 7.5 Хэрэглэгч дараах тохиолдолд захиалгаа буцаах боломжтой байна. Үүнд:
    • 7.5.1 Захиалгын нэр төрөл зөрүүтэй;
    • 7.5.2 Захиалсан бүтээгдэхүүн, хоол илтэд чанарын шаардлага хангахгүй буюу сав баглаа, боодол задарсан, гэмтсэн;
    • 7.5.3 Захиалгын хүргэлтийн хугацаа удааширсанаас шалтгаалан халуун хоол зохих хэмдээ хүрэхгүй буюу хөрсөн нь хүлээн авахаас татгалзах үндэслэл болсон;

    НАЙМ. ХЭРЭГЛЭГЧИЙН САНАЛ ГОМДЛЫГ ХҮЛЭЭН АВАХ, ШИЙДВЭРЛЭХ НӨХЦӨЛ

  • 8.1 Хэрэглэгч Zesen Delivery захиалга, хүргэлтийн цахим систем болон түнш рестораны бүтээгдэхүүн, хоол үйлчилгээтэй хамааралтай гомдол, санал хүсэлтээ Компанийн 976-77101122 утас болон info@gastrodelivery.mn цахим шуудангийн хаягыг ашиглан илэрхийлэх боломжтой.
  • 8.2 Компани нь хэрэглэгчээс ирүүлсэн санал, гомдол бүрийг бүртгэн, судлан үзэж ангилах ба үйлчилгээний нөхцөл зөрчигдсөн тохиолдол, үл тохиролд тооцогдох санал гомдлын дагуу холбогдох сайжруулалтыг хэрэгжүүлэн, тухайн хэрэглэгчид эргэн мэдээлнэ.
  • 8.3 Компани нь Zesen Delivery үйлчилгээнд бүртгэлтэй түнш ресторануудын бүтээгдэхүүн, хоол үйлчилгээнд шууд хамаарал бүхий санал, гомдлыг хүлээн авч, дамжуулан мэдээллэх, шийдвэрлэлтийн явцыг хянах үүрэгтэй боловч түнш рестораны буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан аливаа хариуцлагыг хүлээхгүй болно.
  • 8.4 Хэрэглэгч Zesen Delivery үйлчилгээний мобайл аппликейшн, вэб сайтыг ашиглан түнш ресторан болон бусад үйлчилгээнд үнэлгээ өгөх боломжтой байна.
  • 8.5 Хэрэглэгч нарын мобайл аппликейшн, вэб сайтаар дамжуулан өгсөн үнэлгээнд үндэслэн үйлчилгээг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх боловч тэдгээрийг хэрэглэгчээс ирүүлсэн шууд гомдолтой адилтган тооцохгүй.
  • 8.6 Zesen Delivery захиалга, хүргэлтийн үйлчилгээ болон түнш рестораны бүтээгдэхүүн, хоол үйлчилгээнээс шалтгаалан хэрэглэгчид хохирол учирсан тохиолдолд Компани болон Түнш рестораны хоорондын гэрээний дагуу буруутай тал хариуцан, бодит хохирлыг барагдуулна.

    ЕС. НУУЦЛАЛЫН БАТАЛГАА

  • 9.1 Компани нь хэрэглэгчийн мэдээллийг зөвхөн бүртгэл үүсгэх, өөрийн үйлчилгээг үзүүлэх, захиалгыг хүргэх, зар сурталчилгаа, хөнгөлөлт, урамшуулал, хөтөлбөрийн талаар мэдээлэл илгээх, үйлчилгээгээ сайжруулах судалгаа, санал асуулга явуулах болон уг үйлчилгээний нөхцөлтэй холбогдох харилцааг хэрэгжүүлэх зорилгоор ашиглана.
  • 9.2 Хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үгний нууцлалыг зөвхөн хэрэглэгч өөрөө бүрэн хариуцах бөгөөд тэдгээрийг аливаа тохиолдолд бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй.
  • 9.3 Компаниас үл хамаарах буюу өөрийн буруутай үйлдлээс шалтгаалан нэвтрэх нэр, нууц үг, баталгаажуулах цахим шуудангийн хаяг зэргийг бусдад шилжүүлсэн, мэдэгдсэнээс үүссэн хохирол, хариуцлагыг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.

    АРАВ. БУСАД

  • 10.1 Энэхүү үйлчилгээний нөхцөл нь хэрэглэгчтэй байгуулж буй гэрээтэй адилтгах баримт бичигт тооцогдох бөгөөд нэг талаас Компани, нөгөө талаас Хэрэглэгч хамтран хэрэгжүүлж, харилцан хяналт тавина.
  • 10.2 Үйлчилгээнд иргэний эрх зүйн зарим болон бүрэн чадамжтай, 16 буюу түүнээс дээш насны Монгол улсын болон гадаадын иргэн хамрагдах боломжтой.
  • 10.3 Хэрэглэгч энэхүү үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд дээр дурдсан бүх төрлийн үүрэг, хариуцлагыг үл маргах зарчмаар биелүүлэхээ хүлээн зөвшөөрсөнд тооцно.
  • 10.4 Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас захиалгын хугацаа хэтрүүлэх, захиалгын хүргэлт хийгдэхгүй байх зэрэгт Компани хариуцлага хүлээхгүй байх эрхтэй.
  • 10.5 Уг үйлчилгээний нөхцлийг биелүүлэх болон үйлчилгээ үзүүлэх явцад талуудын дунд аливаа үл ойлголцол, маргаан үүссэн тохиолдолд нэн тэргүүнд харилцан тохиролцож шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд нэгдсэн ойлголцолд хүрч чадаагүй, буруутай тал нь нөгөө талдаа учирсан төлбөр, хохирлыг барагдуулаагүй зэрэг тохиолдолд Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу буюу шүүхээр шийдвэрлүүлнэ.
  • 10.6 Энэхүү үйлчилгээний нөхцөл нь өөрчлөгдөх боломжтой бөгөөд үйлчилгээний нөхцөл шинэчлэгдсэн тохиолдолд Компани хэрэглэгчид тухай бүрт мэдэгдэх үүрэгтэй.
  • 10.7 Хэрэглэгч захиалга илгээгдсэний дараа буюу хүргэгдэх явцад үйлчилгээний нөхцөл өөрчлөгдсөн тохиолдолд тухайн захиалгыг бүрэн дуусах хүртэл хугацаанд өмнө хүчинтэй мөрдөгдөж байсан үйлчилгээний нөхцлийг дагана.
  • 10.8 Энэхүү үйлчилгээний нөхцөлд тусгагдаагүй бусад асуудлууд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэгдэнэ.